Сүүлийн үед жүжиглэхээсээ илүү хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж нийгмийн салбарт ажиллах болсон Г.Ундармаа удахгүй үзэгч түмэнтэйгээ уулзах нь ээ.

"Single ladies", "Тю тю" "Single ladies"-2 зэрэг киногоо үзэгчдийн хүртээл болгож чамгүй өндөр үнэлгээг авсан. "Шинэ үе" продакшнаасаа юуны учир гарсан нь өнөөг хүртэл тодорхойгүй байдаг. Ямартай ч хамгийн ахлагч, жүжигчин Бооёо олон нийтэд хандаж хэлэхдээ "Манай жүижигчин Г.Ундармаа чөлөө авсан байгаа" гэсэн удаатай. Тэгвэл жүжигчин бүсгүй маань удтал тайзнаа гараагүй явсаар "Х түц" хамтлагийн шинэ шоу тоглолтод тогложээ. Үүнийг нь харсан хүмүүс түүнийг хуучин хамтлагаа орхиж, Х Түц рүү урваж байгаа юм байх гэх таамагийг дэвшүүлээд байна. Удахгүй учиг нь тайлагдах биз ээ.