Сайн байцгаана уу. Энэ сайтыг хүмүүсийн амьдралын тэр болгон ил гаргаад байдаггүй хэрнээ хэн нэгэнтэй хэлж ярьмаар зөвлөмөөр зүйлсийн талаар бичдэгт нь талархдаг. Миний хувьд  34 настай 18-тай байхаасаа эхнэртэйгээ хамт 16 жил амьдарч байна даа. Энд сексын талаар ч юм уу ямар нэг болж бүтэхгүй зүйлсын талаар бичихыг зорьсонгүй ээ. Би гэж хүн гадаад дотоодод 2-3 сургууль дүүргэсэн боловсролтой мундаг л хүн гэж өөрийгөө бодож явдаг байлаа. Дээр нь архи уунаа сард бол 1 удаа 3 хоног бол багадаа. Хонуут өнжүүдээр гадуур тэнээд л алга болчихно. Бид 2 нэг охинтой охин маань одоо их том болсон. Тэгээд тэнэж тэнэж аймшгийн царайтай амьтан хамаг юм аа хаяхыг нь хаяад амиа нэг тээсэн юм ороод л ирнэ. Олон ч удаа нулимстай нь хатааж нойргүй хонуулсандаа. Ингэж яваад аавын хаалга татаж сууж үзлээ. Нөгөө муу хань маань л эргэж тойрж Ганц худгийн үүдэнд явган нүцгэн хоол цай бариад л бээвийгээд л зогсож байдаг байлаа. Гарч ирээд гадаадруу явж хэсэг ажиллаа. Ер нь нэг л зүйлээс болоод миний ажил амьдрал бүтэхгүй байгааг өөрөө анзаараад л байсан хэрнээ өөрийгөө засаад авч чадахгүй л байлаа.

Үе үе уугаад л тэнээд л байсан гэсэн үг л дээ. Монголдоо ирээд нэг ажилд орлоо бас л  багассан ч гэсэн уучих гээд л. Ингээд амьдралынхаа талаар өөрийхөө тухай байнга л бодох болж өөрийгөө танихыг хичээсэн. Яахав уудагч гэсэн ажлаа гайгүй хийгээд байсын байлгүй овоо ч нэр хүндтэй боллоо. Бас ч гэж 5 жил тасралтгүй ажиллаа.Ингээд би гэдэг хүн эргээд хартал 30 хүрчихжээ.Нэг л мэдхэд 18 тай ханилсан охин маань 30 настай би гэдэг хүн залуу насны оргил дээр гараад уруудах дээрээ 12 жил өнгөрсөн байгааг мэдрээд айх шиг болсон доо. Дахиад нэг мэдхэд 40 гарчихсан ханиа ч зовоосоор өөрөө гэж архи үнэртүүлсэн хийж бүтээж гийгүүлсэн ч юмгүй байвал яанаа гэж бодсон чинь…

Ханьтайгаа муудсан гэж, найзтайгаа уулзсан гэж, ажил бүтсэн гэж ер нь л уух шалтаг зөндөө. Бодоод байсан чинь шууд хэлхэд хэн нэгнээс болсон гэж өөрийгөө хордуулах, баярлаж байна гэж өөрийгөө хордуулах ямар хэрэгтэй юм бэ. Тийм биздээ. Тэгээд ч миний уналт бүр архитай холбоотой байдаг болхоор тааруулж ууна өнөөдөр нэг хундага болоо эсвэл хаяа пиво ч гэдэг юм уу тийм юм байхгүй шууд л амсахгүй байя гэж шийдсэндээ. Одоо амсахаа ч болиод нэлээ хэдэн  жил болох гэж байна. Манай гэрт ямар ч хэрүүл бухимдал нулимс байхгүй. Би Машинаа шинэчилж гэр орноо тохижуулж эрт ирж фитнэссээр  хичээллэж мөнгө төгрөг үрэгдэхээ больж охинд маань аав нь жинхэн жентльмэн шиг л харагдаж байгаа. Миний хань саяхан намайг чи минь яг анх миний дурласан тэр үеийх шигээ эргээд иржээ гэж хэлсэн.Бид нар чинь ганцхан амьдрана шүүдээ. Миний залуу насны тал нь нэгэнт урсаад өнгөрчээ.Амьдралын сайн сайханд шунаж аз жаргалтай амьдарцгаагаарай. Аа бас http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=161&t=179935 эндээс архины талаар амьдралын талаар миний бодлуудыг үзнэ бизээ. Хэрэгтэй хүндээ хэрэг болох л байх!