Би 29 настай, 5 настай охинтой нөхрийн хамт амьдардаг. Миний амьдралд тохиолдоод байгаа зүйлийн талаар зөвлөгөө авах гэсэн юмаа. Гэр бүлийн амьдралаа дотны найздаа хэлэхгүй нууж явдаг. Одоогоос 7 жилийн өмнө нөхөртэйгээ танилцаад 2 жилийн дараа хүүхэдтэй болсон. Мэр сэр удаа нөхөр маань гэртээ ирж хонохгүй алга болчихдог байлаа.

Нэг өдөр надад "Би саунд ороод массаж хийлгэсэн юмаа тэгээд надаа өвчин халдаасан юм шиг байна" чи эмнэлэг явах хэрэгтэй байна гэлээ. Гайхаад бас юу хэлэхээ мэдэхгүй дагаж очоод үзүүлтэл нөхөр чинь тэмбүү гэдэг өвчин авсан байна гэж эмч нь хэлдэг юм. Үнэхээр их гомдож уурласан ч хүүхдээ бодоод уучилсан.

Бид тусдаа унтддаг. Өглөө намайг ажилдаа явах гэж байхад нэг аймаг ороод ирье гэнээ ажлаар явах гэж байгаа юмуу гэтэл хүүхдээ эргээд ирье бензиний мөнгө дансанд хийгээрэй. Ямар хүүхэд гэсэн чинь миний араар тавьж явахдаа нэг хүүхнээс хүүхэдтэй болсон юм байна. . Над руу маш их мессеж бичсэн тэр агуу эмэгтэй ганцаараа хүүхдээ өсгөж байгаа гэнээ гээд л. Би бүр шоконд ороод өдөржин ажил дээрээ баахан алдаатай бичиг баримт гаргаад цаас үрээд суулаа. Өдөр гарч нэхсэн мөнгийг нь шилжүүллээ. Өөрийгөө хааяа гайхах юм яагаад би ийм зөөлхөн уярамтгай сэтгэлтэй юм бол гэж. Одоо бүүр цагаанаадаа гарч байна даа. Би энэ амьдарлыг босгох гэж ах дүү нараасаа мөн ч их тусламж гуйсан. Яах уу салж өөрөөр амьдрах уу? ингээд л араараа тавиулаад байх уу?