Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.

2016 оны наймдугаар сарын 14-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын хойд хэсгээр, төв болон зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 13-18 хэм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 28-33 хэм, зүүн аймгуудын нутгаар 21-26 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 21-23 хэм дулаан байна.