Боксын тэмцээний эрэгтэйчүүдийн 56 кг-д өрсөлдөж буй Э.Цэндбаатар өчигдөрийн өрсөлдөгч Беларусын боксчин Д.Асановийг 2:1-ээр ялж, шөвгийн наймд үлдээд байгаа билээ.

Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө АНУ-ын боксчин Шакур Стивенсонтой наймдугаар сарын 16-ны 23:45 минутаас тоглоно. Ялсан нь хүрэл медалийн болзол хангаж, цаашлаад мөнгөн медалийн төлөө тулалдах юм.