2016.8.16, Мягмар гараг / Билгийн тооллын: 13
Намрын эхэн улаан бичин сар
Дөрвөн ногоон мэнгэтэй цагаан морь өдөр

Аргын тооллын: 2016.8.16, Мягмар гараг
Наран ургах шингэх: 06.49-21.04
Үс засуулбал: Жаргал ирнэ
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр бурханы ёс ба тарни бүтээх амраг нөхдийг хураахуйд сайн. Зүүн нүд татвал хойноос зочин ирэх, баруун бол алдсаныг олох, баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих. Нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.