2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 329 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 249 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1. Явган зорчигч 2, Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 0 хүүхэд, сургуулийн насны 2 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: БЗД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Жуковын музейн хойд замд Д нь унадаг дугуй унаж хөдөлгөөнд оролцохдоо T.Harrier маркийн Ө жолоочтой авто машинтай шүргэлцэн унадаг дугуй унаж явсан 21 настай эрэгтэй Д гэмтжээ.

СБД-ийн нутаг Дамбадаржаа руу салдаг уулзвараас зүүн тийш Тэнүүн огоо ХХК-ны хойд замд T.Prius маркийн авто машины жолооч Д нь явган зорчигч оршин суух хаяг нэр тодорхойгүй 25-30 насны эрэгтэй хүнийг дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарлаа.

Тиймээс замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг сэрэмжлүүлж байна.