2016.8.17, Лхагва гараг / Билгийн тооллын: 13
Намрын эхэн улаан бичин сар
Гурван хөх мэнгэтэй цагаагчин хонь өдөр

Аргын тооллын: 2016.8.17, Лхагва гараг
Наран ургах шингэх: 06.50-21.02
Үс засуулбал: Жаргал ирнэ
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Төрөхүй

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих хангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой гахай болой.