Сэрэмжлүүлэг: 38 согтуу жолоочийг саатуулжээ
2016/08/17
2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 280 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 193 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 7 бүртгэгдэж, 8 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1. Явган зорчигч 1, Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 0 хүүхэд, сургуулийн насны 1 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 38 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
Тухайлбал: СХД-ийн нутаг Баянхошууны зам, Засварын буудлын замд H.Accent маркийн авто машины жолооч Ч нь явган зорчигч 07 настай эрэгтэй Б нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн.
БГД-ийн нутаг Хувьсгалын зам, Эх нялхасын зүүн замд T.Will маркийн авто машины жолооч Т нь явган зорчигч 42 настай эрэгтэй С-ийг мөргөж гэмтээсэн. Явган зорчигч С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож явсан.
Зочин · 2016/08/17