Би хадам ээжтэйгээ ерөөсөө учраа олохгүй юм аа. Аминдаа л цалин буух болгондоо л юм хум авч өгөх юм. Гэтэл сүүлдээ бүүр давраад байх шиг. Нөхөр миний ээжийг тоохгүй байна гэх юм. Энэ айлд ирсэн цагаасаа л эхэлж өөрийнхөө ээжийг орхиж, түүний л ээжийг гэдэг болсон. Баяраар хамгийн түрүүнд би л бэлэг өгдөг. Сая манай ургийн баяр болоод манай гэж нөхрийн талын. Тэгээд ээж өмсөх бүхий л хувцсаа шинээр авмаар байна, бөгж ээмэг авмаар байна гээд л үглэсээр байгаад нөхөр бид хоёроос 2 сая төгрөг авсан. Би ч арайхийж цалингаа хурааж чартайж байж өгсөн. Нөхөр өөрийнхөө ээжид өгч байгаа болохоор юу ч хэлээгүй. Гэтэл яг баяр болсон өдрийн маргаашнаасаа намайгаа их муулжээ. Тэр өдөр нэг бэрээ чухам их магтсан. Тэр нь ажилгүй гэрт өөрийнх нь хий гэсэн болгоныг хийж бараг л ил гар гэсэн газар нь орж гарч байдаг.

Бүүр гомдоод хамаг л юмыг нь бэлдэж өглөө өөртөө ч юм авч чадахгүй байхад яагаад намайг муулж бусдын доог болгох гэж зүтгэдэгийг мэдэхгүй юм. Би одоо 30 хүрч яваа хүүхэд гаргаагүй. Байрны зээлтэй дуусах дөхөж байгаа хэдхэн сар үлдсэн тэгээд л мөнгөнд санаа зовохгүйгээр гэртээ сууж хүүхдээ харья гээд бид 2 ярилцсан байхад ингэж хүүхэд гаргадагүй суваа гэж муулах хадам ээж байх уу? бодохоор л гомдоод байх юм. Яаж харьцвал дээр вэ?