Соёл амралтын “Зайсан Хилл” цогцолбор төслийн санаачлагаар Олон улсын шатрын Их мастер А.Энхтуултай “ЗЭРЭГ ТОГЛОХ ӨДӨРЛӨГ”-ийг зохион байгуулахаар боллоо.

Тус өдөрлөг нь Шатрын спортыг хөгжүүлэх зорилготойгоос гадна Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн Хүүхдийн тасагт 3 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хандивлан бодит хувь нэмэр оруулж байгаагаараа онцлог юм.

“Зайсан Хилл” цогцолборын дэргэдэх танктай хөшөөний талбай дээр 8 дугаар сарын 20-нд буюу энэ бямба гарагийн 12 цагт болно. Хүрэлцэн ирсэн шатар сонирхогчидтой нас, хүйс харгалзахгүй зэрэг тоглоно.

Өдөрлөгт оролцохыг хүссэн хүн бүрт нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй