Сонгуулийн дараа дээр дооргүй халаа, сэлгээ болдог жамтай. Өнөө жил ч жам ёсоороо ширээ, сандлын халаа сэлгээгээ хийж хөдөлгөөнд орж дуусах шатанд орж байгаа билээ.

Зарим нэг нь ажлаа авсан өдрөөсөө эхлэн өмнө сайдын болон дарга нарынхаа хэрэгжүүлж ирсэн хөтөлбөр, ажлыг үгүйсгэж бүүр хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэр гаргаад байгаа.

Тэгвэл хотын дарга С.Батболд дарга аа Э.Бат-үүл даргын үед батлагдсан "Нийтийн тээврийн маршрутыг өөрчилж өгөхийг шаардаж байна".

Нийтийн тээврийг богино эргэлттэй болгосон гэж буй ч үнэн хэрэгтээ урт эргэлтээрээ хэвээрээ. Тодруулбал, 5 шар-Офицеруудын ордон, ХМК- Офицеруудын ордон чиглэлд угсраа автобус, монгол инженерүүдийн бүтээсэн автобуснууд үйлчилж байгаа. Гэхдээ бусад чиглэлд энэ чиглэл шиг айхтар чихэлдэж хүн хүнээ дарж амийг нь хороочих гэсэн байдалтай явдаггүй юм.

Энэ долоо хоногоос эхэлж оюутнууд хичээлдээ орохоор орон нутгаас ирж хөл хөдөлгөөн ихэсэж байна. Гэтэл нөгөө автобусны тулаан нь хэдийнээ эхэлчихлээ. Өглөө, оройдоо автобусандаа багтахгүй, чихэлдсэн байдалдаа Нийслэлчүүд шилжлээ.

Дээр дурдсан чиглэл хотын төвөөр замын хөдөлгөөн оролцдог болохоор зорчигч олонтой. Энэ чиглэлрийн нийтийн тээвэр нь 5 шарын эцсээс гараад бүхий л буудал дээр зогсож зорчигчоо суулгадаг. Ингэж явсаар цамбагарав, саппоро, гуравдугаар эмнэлэг, 10-р хороолол, 25-р эмийн сан, андуудын буудал дээрх зорчигчдоо багтааж чаддаггүй.

Үүнээсээ болж дундын буудалд амьдарч буй иргэд хохирсоор өвөл, хавар, намрыг үдлээ. 9 сарын 1-нээс эхэлж автобусны араас гүйдэг ажилтай болно. Хүүхэд, хөгшид, жирэмсэн хүмүүс бол нийтийн тээврээр зорчих эрхээ бүрэн хаалгаж хэдэн цагаар багтаж суучих автобус хүлээнэ. Өвлийн дэн хүйтнээр энэ байдалд ч арилдаггүй. Гадаа хүйтэн тул улам л автобусанд суух хүмүүс нэмэгддэг. Тэр чинээгээр жолооч нар зорчигч багтахгүй байна хэмээн хүмүүсээ суулгадаг. Зарим автобусны хаалга нь эвдэрдэг. Тухайлбал, Иргэдийг тухтай, тохилог автобусаар үйлчилнэ гэж нэвтрүүлсэн "Угсраа автобус"-ын орж, гарах хаалга нь олон. Хүн ихтэй болоод ирэхээр зарим хаалга нь ажиллахгүй болдог. Иргэд ажиллаж буй хаалга руу нь дөхөх гэж чихэлдэж бие биетэйгээ зөрөх гэж хэрүүлийн алим булаацалдаж арайхийж хаалгандаа дөхөж очихоор жолооч хаалга хаагаад давхиж одно.

Угсраа автобус нь 120 хүний суудалтай ч пиг дүүрэн хүнтэй явдаг. Агааржуулалт муу тул хүн зөрөх зайгүй болсон үед муужирч унах асуудал энүхэнд. Эдийн засгийн хямралтай энэ цаг үед иргэд аль болох дамжин суухгүй явахыг хүсдэг. Үүнийг нь хөнгөвчлөх гэж дамжин суултыг үнэгүй болгосон зарим чиглэлд суух автобусаа хүлээсээр дамжин суух эрхээ эдэлж чаддаггүй. Мөн монгол инженерүүдийн бүтээсэн эко автобус зай муутай болохоор хоёр, гурван буудлыг зорчигч суугаад дүүрчихдэг. Манай монголчууд гадных шиг хоосон шахуу автобусанд суух гэж хямсагнадаггүй улс. Ажил, төрлөөсөө хоцорч цалин мөнгөө хасуулчихгүй нь тулд аль л хүн зогсоод явчих зай харагдана тийшээгээ чихээд л суучихдаг хээгүй хүмүүс. Гэхдээ чихэлдээд сурсан гээд амьсгал авахын аргагүй автобусаар зорчоод баймааргүй байна. Өвлийн хүйтнээс өмнө энэхүү автобусны чиглэлийг эргэн хармаар байна С.Батболд дарга аа!!!

 

Х.Даваа

 

 

 

Холбоотой мэдээ:

Автобусны маршрутыг хэвэнд нь оруулсан даргад хайр зарлах уу

Иргэдийн буруу юу? Хотын дарга аа

Автобус нь дахь тулаанд "Хотын дарга аа дуудья"

Хотын дарга аа! иргэд өвлийн хүйтнээр "хөл дүүжлэх унаагүй боллоо"

Нисдэг авс "нийтийн тээвэр" болсон нь

Дэн хүйтнээр иргэд автобус хүлээсээр л...

500 төгрөг & Бухимдал

Хуучин ийм байгаагүй юм Хотын дарга аа!!!