Энэ жил буюу 2016 он Монголчууд бидэнд үйл явдлаар дүүрэн үзэх харах зүйл ихтэй байлаа. Монгол Улс энэ жил дэлхийн түүхнээ бичигдэх томоохон арга хэмжээ зохион байгуулж өөрийн улсыг олон улсад таниулж чадсан юм.

Монгол улс дэлхий руу хандсан үйл ажиллагааг Хубилай хаан тэртээ 700 жилийн өмнө дэлхийн бүх хааныг цуглуулан зохион байгуулж байсан аж. Харин энэ жил Ази Европын дээд хэмжээний АСЕМ-ын уулзалтыг улсдаа зохион байгуулж дахин дэлхийн анхаарлыг татаж чадсан юм.

Мөн сонгуль энэ онд тохиож ирэх дөрвөн жил төр барих эрхмүүдийг сонгон хууль дүрмээ өөрчилж иргэд сонгогчид цаашид дагаж мөрдөх хууль дүрмээ батлах өөрсдийн саналаар шинэ засаг захиргааг бий болголоо.

Түүнчлэн хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болох РИО-2016 Олимпийн наадмыг үзэгчдэд өөрийн орондоо шууд дамжуулан үзүүлж спортод элэгтэй түмэн олныхоо мэлмийг мялааж байна.

Мөн энэ жил Монголынхоо үзэгч сонсогчдын дунд удаан хүлээлт үүсгээд байсан дэлхийн оддыг эх орондоо урин тоглуулах томоохон шоу тоглолтыг зохион байгуулахаар болоод байна. Звери хамтлагийн тоглолт нь дэлхийн хэмжээний тайз засалт, хөгжмийн дугаралт, гэрэлтүүлэг болон нэг дор гурван төрлийн цогц шоуг тоглуулах гэж буйгаараа онцлог юм.

Энэхүү тоглолт нь дэрхийн оддыг хажуугаас нь үзэх хүсэл сонирхолтой үзэгчдийн дунд ихээхэн хүлээлт догдлолыг үүсгээд байна.