Намайг Д гэдэг. Би их зожиг охин байсан л даа. Дунд сургуулиа төгсөөд их сургуульд орж чадаагүй. Нэг бандитай үерхэдэг байсан юм. Тэгсэн тэр залуу хот руу сурахаар явсан. Зун сургуулиа төгссөн гээд нутагтаа ирлээ. Надтай ч уулзахыг хүссэн гээд гэрт ирсэн юм. Хотын сонин хачинг ярьж сууж байгаад шөнө болгочихсон тул тэр хонолоо. Ингэхэдээ эр хүн л болсон хойно яаж зүгээр байхав дээ секс хийлээ.

Азаар гэрийнхэн маань байхгүй байж таарсан. Үүнээс хойш 1 сар өнгөрлөө. Тэр ахиж ирсэнгүй сураг сонсох нь ээ хотод ажилд ороод тэгээд буцсан юм байна. Би ч нээх их юм бодсонгүй тэгсэн би жирэмсэн болоод үлдчихсэн гэдгээ мэдлээ. Ингээд гэрийнхэндээ яаж хэлэхээ мэдэхгүй явсаар 3 сар болчихлоо. Нөгөө залуутайгаа холбоо барьж чаддагүй. Тэдний дүү нь харин хот явах гэж байгаа гээд хүрээд ирэхээр нь би захиа бичээд явууллаа. Гэтэл нөгөө залуу маань ашгүй утсаар ярилаа. Намайг шууд л хотод хүрээд ир гэлээ. Би тэгээд гэрийнхэндээ хот орж ажил хийе гэж хэлээд хотод ирлээ. Нөгөө залуу маань ч тосож аваад гэрт нь цуг очив. Ингээд бид 2 ярилцлаа. Гэтэл тэр эхнэртэй байж хамт амьдардаг. Намайг шууд манай хамаатны хүүхэд асуудал гараад иржээ. Хоёулаа хамаатан улсууд байна даа гээд л эхнэртэйгээ шууд яриад хүүхдийг минь авахуулах боллоо. Би ч эхнэрийнх нь дэргэд юу ч хэлсэнгүй ээ уйлаад л байлаа. Үнэхээр гомдмоор мэдээж тэр хүн миний хүүхэд гэж эхнэртээ юу гэж хэлэхэв дээ. Ингээд л би гэж хүн хүүхдээ авахуулаад одоо эмчилгээ хийлгээд тэднийд байна. Нэгэнт ийм юм болсон хойно энэ залуугаар бүх зардлаа даалгаж байгаа нууцаар. Тэгээд сайн эмчлүүлээд буцсан нь дээр байх. Ийм зүйл надаас өөр хүнд битгий тохиолдог.