Өнөө өглөө зуслангийн замд ноцтой осол гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг осол нь ЧД-ийн нутаг зуслангийн замд байрлах Зунжин дэлгүүрийн баруун талын замд Subaru маркийн автомашины жолооч Т нь урсгал сөрж, Ө жолоочтой T.Allion маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас гарчээ.

Ослын улмаас жолооч Т нь газар дээрээ нас барж, Ө нь ГССҮТөвд хүргэгдэн очоод нас барж, 2 хүн гэмтсэн байна. Одоооор энэхүү ноцтой зам тээврийн ослыг шалгаж байгаа гэж замын цагдаагийн газраас мэдээлэл өглөө.