2016.8.20, Бямба гараг / Билгийн тооллын: 17
Намрын эхэн улаан бичин сар
Есөн улаан мэнгэтэй хөх нохой өдөр

Аргын тооллын: 2016.8.20, Бямба гараг
Наран ургах шингэх: 06.54-20.56
Үс засуулбал: Өнгө зүс доройтно
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Сэрэхүй

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочиж айх, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.