Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон зүүн аймгуудын хойд хэсгээр, төв болон говийн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, баруун аймгуудын зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хархираа-Түргэний уулархаг нутгаар 12-17 хэм, говийн бүс нутгаар 27-32 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 22-24 хэм дулаан байна.