Өнөөдөр сургууль, цэцэрлэгийн бүртгэл улсын хэмжээнд эхэлж байна. Хүртээмжийн асуудал жилийн жилд яригдаж цэцэрлэгийн элсэлт өнгөрсөн жилээс сугалаагаар сонгох болсон. Бүртгэл эхлэх сургаар эцэг, эхчүүд цэцэрлэгийн гадаа хонох нь хэвийн үзэгдэл болсон гэхэд “хэлсдэхгүй”. Тэгвэл өнөөдөр 115-р цэцэрлэгийн гадаа 14 хоног хонож бүртгэлд хамрагдах гэсэн боловч дараалал алдагдснаас цагдаагийн албан хаагчид цахилгаан бороохой ашиглаж хүний эрхэнд халдсан хэрэг гараад байгаа юм.


Энэ талаар 115-р цэцэрлэгийн эрхлэгчээс тодруулахад: "Цэцэрлэгийн хувьд 325 хүүхдийн хүчин чадалтай. Өнгөрсөн жил 334 хүүхдийг бүртгэж авч байлаа. Энэ жил 150 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөлийн шинэ барилга ашиглалтанд орж нэмж 270 хүүхдийг бүртгэж элсэлтээ авч эхлээд байна. Тус цэцэрлэг 5,14-р хорооны 2-5 насны хамран сургах тойргийн 1235 хүүхэд хамрагдах тоо судалгаа гарсан. Үүнээс 500 гаруй хүүхэд буюу 40 хувийг нь хамруулах боломжтой" гэдгийг хэллээ.


Эцэг, эхчүүдийн хэлж байгаагаар багш, ажилчдын хүүхдүүдийг бүртгэж авах болон авилга хээл хахууль их байгааг хэлж байсан юм.

Тэдний дунд байсан нэгэн эх өнгөрсөн жил дансаар 300 мянгыг шилжүүлсэн боловч хүүхдээ оруулж чадаагүй, ирэх жил хүүхдээ оруулаарай гэсэн боловч мөн л боломжгүй гэсэн хариуг өгчээ.

Энэ үеэр цагдаагийн албан хаагчид хүч хэрэглэж байсан бөгөөд энэ нь эцэг эхчүүдийн уур бухимдлыг ихэд хүргэж байлаа.
Харин иргэн Ч өнгөрсөн жил 2 настай хүүхдээ уг цэцэрлэгт өгөх гэсэн боловч тус хорооны иргэн боловч хэсэг буюу гудамжийн харъяалал нь байхгүй гэдгээс бүртгүүлж чадахгүй байна. Мөн энэ удаа ч бүртгүүлэх боломжгүй болсон аж. Тэрээр хорооны засаг даргад хандсан боловч үр дүнд хүрээгүй байна.











 







 

Сурвалжилсан: М.Буянжаргал