Энэ намар нээлтээ хийсэн "Single Ladies" кино саяхан орон нутгийн үзэгчдээ зорьж, Дархан , Эрдэнэтэд хотын дэлгэцнээ гарсан билээ.

Дэлгэцнээ гарснаас хойш сар гаруй хугацаа өнгөрсөн ч тус киног үзэх үзэгчдийн цуваа тасрахгүй үргэлжилсээр байгаа аж. Ганц бие бүсгүйчүүдийн амьдралыг хөгжилтэйгээр тусган харуулсан тус бүтээл Тэнгис, Соёмбо кино театрт үргэлжлэн гарч байгаа юм. Үзэгчдэд хүний амьдралыг кино дэлгэцээрээ бодит мэт харуулж байгаа учир үзэгчид ч энэ киноноос уйдахгүй одоог хүртэл үзсээр байгаа нь арга үгүй биз ээ ...

С.Отгон