Рэппэр залуу Пуужин Баяраа буюу Rokit bay нэрээр олонд танигдсан ч түүний жинхэнэ нэрийг тэр бүр мэддэггүй. Тэгвэл түүний бүтэн нэрийг О.Баярсайхан гэдэг. Rokit Bay Улаанбаатар хотод төрсөн, дөрөвдүгээр хорооллын унаган хүү бөгөөд 77-р сургуулийг төгсчээ. Тэрээр одоо ээж, эгчийн хамт амьдардаг.

Тэрбээр бүх дууныхаа үг аяыг өөрөө зохиож, миксингээ хийж, CD-ний cover дизайнаа хийдэг аж. Мөн шаарлагатай бол клипнийхээ эвлүүлгийг ч хийчихдэг хөдөлмөрч нэгэн.

Найз бүсгүйгээ удаан нууцалж буй. Олны хэл амнаас төвөгшөөдөг ч байж магадгүй. Түүний нууцалсан бүсгүйг Ану гэдэг аж. Энэ бүсгүй Make Up Artist чиглэлээр ажилладаг, хувийн гоо сайханы салон ч нээгээд амжиж. Дуулах сонирхолтой, тэр дундаа ковер дууг сайн дуулдаг гэнэ. Дуучин Баярцэнгэлтэй хамтарч дуулжээ.

times.mn