Хүүхэд харах үйлчилгээ цаашид хэвээр үргэлжилнэ
2016/08/23
Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас хүүхэд харагчийг бэлтгэх, хүүхэд харах үйлчилгээний зөвшөөрөл олгох болон санхүүжилтийг олгох ажлыг нийслэлийн хэмжээнд удирдан зохион байгуулж ажилласан.
2016 оны хагас жилийн байдлаар хүүхэд харагчийг бэлтгэх 5 өдрийн сургалтаар:
- Баянзүрх дүүрэгт 223,
- Сонгинохайрхан дүүрэгт 198,
- Баянгол дүүрэгт 135,
- Хан-Уул дүүрэгт 106,
- Чингэлтэй дүүрэгт 55,
- Налайх дүүрэгт 16,
- Багахангай дүүрэгт 1 хүүхэд харагч нар, нийт 765 хүн бэлтгэгдэж гэрчилгээ авсан.
Хүүхэд харагчийн гэрчилгээ авсан 765 хүнээс 400 гаруй хүүхэд харагч үйлчилгээ эрхлэх байраа шалгуулах хүсэлт гаргаснаас 389 хүүхэд харагчийн 181 байранд дүүргийн Засаг даргын “Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл” олгогдсон.
Зөвшөөрөл авсан 389 хүүхэд харагчийн үйлчилгээнд 4,5-р сард нийт 1885 хүүхэд хамрагдсанаас 79 нь хөгжлийн бэхршээлтэй хүүхэд байна. Энэ нь нийслэлд олгогдсон нийт 5913 квотын 31,8% нь байна.
7 дугаар сард Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт 3 удаагийн сургалтаар нийт 89 хүүхэд харагчийг нэмж бэлтгэсэн.
Одоо дүүргүүд Хүүхэд харах үйлчилгээг 09 дүгээр сараас эхлүүлэх бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган шинээр үйлчилгээ эхлэх хүмүүст арга зүй, мэдээлэл өгөх, дараагийн санхүүжилтийн тооцоог гаргах ажлуудыг хийж байна.
Мөн хүүхэд харах үйлчилгээг шинээр эрхлэх хүүхэд харагч нарын байрны үзлэг дүгнэлт хийх ажлууд Сонгино хайрхан, Баянзүрх дүүргүүдэд явагдаж байна.
Хүүхэд харах үйлчилгээ цаашид хэвээр үргэлжилнэ.
Зочин · 2016/08/24
Хүнии хүүхдииг та бидэн шиг харж чадах уу хүүхдүүд ээ асарч чадахгүй бол бодхо хэрэгтэй ш дээ хүүхдүүд ээ өөрсдөө харцгаая
Зочин · 2016/08/23