Малчид, тариаланч, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо хур багатай өдөртөө дулаарна.

2016 оны наймдугаар сарын 25-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 хэм, говь талын нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 16-18 хэм дулаан байна.


2016 оны наймдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 30-нд төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 28, 29-нд зарим газраар, 30-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. Хугацааны сүүлээр ихэнх нутгаар сэрүүснэ.