АНУ-д олон тооны хаустай, энд тэнд оффшор данстай хэмээгдэж байсан ч тэр нь нотлогдоогүй гэх экс Ерөнхий сайд С.Баяр сонгуулийн өмнө эх орондоо ирсэн. УИХ-ын сонгуулийн үеэр МАН-ын сонгуулийн штабыг удирдан намаа ялалт байгуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Харин түүнийг сайдад томилно гэсэн шуум дэгдээд намжсан.

Тэгвэл тэрбээр Элчин сайдаар томилогдох гэж байгаа хэмээн эх сурвалж мэдээлэв. Түүнийг ИБУИНВУ-д руу явуулах томилгоог удахгүй хийх бололтой. С.Баяр өмнө нь ОХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан билээ.