2016 оны 8 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 463 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 320 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 25 бүртгэгдэж 27 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 4, явган зорчигч 4. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 4 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 126 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .

Тухайлбал: ХУД-ийн нутаг Шувуун фабрикын зам, 120 дугаар ангийн зүүн замд N.Bluebird маркийн авто машины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон унадаг дугуйгаар явж байсан 06 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээсэн.

СХД-ийн нутаг Цэргийн хотхоны автобусны буудал дээр “Тэнүүн огоо” ХХК-ны H.Aero City маркийн автобусны жолооч Э нь зорчигч 57 настай эрэгтэй З-г унагаж гэмтээсэн.

Хөдөө орон нутагт: Дорнод аймгийн Цагаан уул сумаас хойш 24 км-т шороон замд T.Carina маркийн Б жолоочтой авто машин онхолдож жолооч 30 настай эрэгтэй Б-гийн амь нас хохирсон.