Самар гүйцэд боловсроогүй энэ цаг үед түүх хориотой байдаг. Гэсэн ч иргэд үүнийг харгалзан үзэхгүйгээр самар түүсээр байна. Үүний улмаас унаж гэмтэх тохиолдол гарсаар байгаа. Тухайлбал өнгөрсөн амралын өдөр ГССҮТөвд 08-р сарын 28-ны 14:00 цагийн орчим гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Уг мэдээллийн дагуу шалгахад: БЗД-9. ... тоотод суух О.Т /эр,23н/ Зүүнсалааны Бэлгүүний аманд самар түүж байгаад модноос унаж гэмтэн яс эгэмний гэмтлийн тасагт хэвтэн эмчлэгдэж байгаа юм. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм.

Самар гүйцэд боловсроогүй энэ цаг үед самар түүсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээхийг ЭНД ДАРЖ үзнэ үү.