Дуучин Хүрэлээгийн урын санд шинэ уран бүтээл нэмэгдлээ. Залуусыг "Би дурлана", "Миний дурласан бүсгүй" зэрэг дуугаараа байлдан дагуулж буй тэрбээр дахин дурлалын тухай дуугаар уулзаж байна. Тодруулбал, 90-ээд онд залуусын хайр дурлалын шүтээн болж байсан "Дурлал" дууг сэргээн дуулжээ.

 

 

Тэрбээр энэхүү дууны Үг, Аяыг зохиосон Гансүхээс албан ёсны зөвшөөрөл авсан байна. "Дурлал" дууны хөгжмийн найруулга болон Миск Мастерингийг Гэрэлт-Од хийжээ. Мөн Гитар хөгжмийг Атка тоглосон бол Анимейшинг Өлзийсайхан бүтээжээ.

Ингээд хосуудын хайрыг бэхлэх, халуун дурсамжыг тань мөнхлөх "Дурлал" дууг хүргэе.