ЗЦГ-аас өнөө өглөө нийт хэвлэл мэдээллийнхэнд хандаж залруулга зарлалыг албан ёсоор өглөө.

Онцлох нь, сүүлийн өдрүүдэд зарим сонин хэвлэл, мэдээллийн сайтуудаар есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх шинэ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан " Есдүгээр сарын 1-нээс жолооч таны анхаарах 24 дүрэм" гэх мэдээлэл тарааж буй нь " Ташаа мэдээлэл" гэдгийг Замын цагдаагийн газраас залруулж байна. Одоо мөрдөгдөж байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль нь 2015 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2016 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх ямар нэгэн шинэ хууль, дүрэм байхгүй болохыг Замын цагдаагийн газраас анхааруулав. Тиймээс жолооч нарыг хууль болон дүрмээ дахин нягтлан үзэхийг ч зөвлөж байна.

Ж.Батсайхан