Э.Ууганбаярыг хөтлөгчөөр нь илүүтэй хүмүүс таньдаг. Харин тэрбээр “Буруу эргэлт” , “Амьдралын амт” “Амьдралд тавтай морил”, “Валинтены захидал”, "Гэнэтийн бэлэг", " 247" зэрэг тайз болон дэлгэцийн бүтээлд өөрийн дүрээ чадварлагаар бүтээж үзэгч түмнийхээ эчнээ танил болсон нэгэн.

Түүний бага нас кино үйлдвэрийн хашаанд өнгөрсөн гэдэг. Хүүхэд байхын л цовоо сэргэлэн, аливаа юманд авхаалжтай, үргэлж инээж явдаг байсан төрх нь өдгөө ч хэвээрээ болохоор түүнд найруулагчид шалиг дүрийг оноочихдог ч байж мэднэ. Энэхүү адтай залуу амьдралынхаа ханиар мөн л мэргэжил нэгт бүүр оюутан ангийнхаа охиныг сонгосон. Хосууд хоёр хөөрхөн хүүтэй. Гэр бүлийнхээ ар талыг хариуцахын хажуугаар хувийн бизнес эрхэлдэг эхнэр Уянга нь анх удаагаа мэргэжлээрээ ажиллаж, үзэгчдтэй уулзсан. Түүний тоглосон "6 дахь хүсэл" киног оюутны ангийнхан нь хамтарч бүтээсэн билээ.