Би нэгэн залууд маш их хайртай тэр хүн ч бас надад маш их хайртай. Хайр гэж юу байдаг гэдгийг би энэ хүнээс л мэдэрсэн, амссан. Үргэлж л миний төлөө байж хажууд минь зогсож надад халамж анхаарал тавьж өвдөхөд санаа нь зовж миний л төлөө зүтгэдэг. Сайхан хосууд нийлэхэд үргэлж ард нь хогийн хүүхэн эсвэл залуу байдаг. Би тэр хүнд үнэнч байсан гэвч бид 2-ыг салах гэж хүмүүс есөн шидийн оролдлого хийнэ тэр бүгд нь амжилттай болсон.

Бид 2-ын дундуур элдвийн хүмүүс орж энэ бүхнээс болж бид 2 их муудалцдаг болсон тэгээд л би гэдэг хүн уурласан гомдсон гомдолдоо автагдан хүсэн хүлээж байсан мөрөөсөл байсан үрээ очоод авахуулсан. Одоо маш их харамсдаг. Бид 2 ойлголцож чадахгүй байсаар нэг л өдөр ийм байдалд хүрлээ. Би бас хүнтэй арга эвээ олж чадахгүй ярилцах гэхээр таг дуугүй зөрүүдлээд суудаг байлаа. Ингээд л гэртээ гүйгээд ирсэн. Би гэдэг хүн гэрийнхэндээ хайртай хүндээ хамаг бурууг өгч ойлгуулсан. Ингээд эргээд нийлэх гэсэн боловч гэрийнхэн маань хайртай хүнд минь дургүй болж, нийлвэл тэр чигээрээ яваарай гэдэг болсон. Ингээд л хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг болсон доо. Эцэст нь тэр хүн маань хоёулаа өөрсдийнхөө амьдралыг бодоё гээд мөр мөрөөрөө амьдарцгаая гэж хэлсэн. Надад үнэхээр хэцүү байна. Энэ хүнээс л аз жаргалыг мэдэрдэг байсан бас халамж, анхаарлыг мөн хайрыг. Одоо түүнийгээ зовоохгүй гэж хичээн шаналан сууж байна.

Би насан туршдаа дахиж өөр эрэгтэй хүнийг хайрлахгүй байх. Энэ л хүн миний насны минь хайр бололтой. Хааяа орон дотроо чимээгүй мэгшин уйлах миний нулимс тэр хүнийг мартаж чадахгүйн баталгаа байх. Би урьд нь ингэж эр хүний араас уйлж үзээгүй. Сэтгэлдээ нандигнан түүнийгээ холоос хайрлан аз жаргал хүсэж амьдрахаас өөр сонголтгүй болсон. Эцэст нь түүндээ хайртай баярлалаа уучлаарай гэдэг 3 үгнээс өөр үг хэлж чадахгүй нь ээ.