2016.9.3, Бямба гараг / Билгийн тооллын: 2
Намрын дунд улаагчин тахиа сар
Дөрвөн ногоон мэнгэтэй Шар хулгана өдөр

Аргын тооллын: 2016.9.3, Бямба гараг
Наран ургах шингэх: 07.13-20.29
Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.