Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүхэн байна.

2016 оны 09 дүгээр сарын 04-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бороо орно. Баруун хагаст солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 10-15 градус, Алтайн өвөр говиор 23-28 градус, говийн аймгуудын баруун хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 12-14 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 89 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.