Энэ асуудал хүн төрөлхтөнийг үеийн үед шаналгаж ирсэн билээ.Орчин үеийн шинжлэх ухаан нэгэнтээ бие болон сэтгэлийн хувьд залуу, эрч хүчтэй байх аргыг олсон билээ. Энэ нь амьдрах зөв хэвшил юм. Үүнд хамгийн гол асуудал бол тохиромжтой зөв хооллолт, ажил амралт нойрны дэглэм, биеийн тамираар болон өөрт хүссэн бусад зүйлсээр хичээллэх явдал ажээ. Косметология нь Грек гаралтай өөрийгөө гоёх урлаг, олон төрлийн арга, бодисын тусламжтайгаар гоо сайхнаа хадгалах ухаан гэсэн үг боловч орчин үед шинжлэх ухааны нэгэн том салбар болон хөгжиж байна. Энэ шинжлэх ухаан нь арьсны гоо сайхны дутагдалын оношилгооны арга, эмчилгээ, толгой, нүүр, биеийн төрөлхийн болон олдмол эмгэгүүдийг засах аргуудыг судлаж, мөн түүнчлэн гоо сайхныг үйлдвэрлэлд хоргүй, аюулгүй, үр дүнтэй байхад нь хяналт тавьдаг. Косметологи нь анагаах ухааны арьсны өвчнийг судлах, мэс заслын өвчнийг судлах, эрүү - нүүр амны өвчнийг судлах, мөн түүнчлэн хими, физикийн шинжлэх ухаануудтай нягт холбоотой, эдгээрийн ололт онол практикт тулгуурлан хөгждөг. Косметологи нь дотроо эмнэлгийн болон гоёлын гоо сайхан гэж хуваагддаг бөгөөд манай эмнэлэг нь эмнэлгийн, гоёлын гоо сайхны хавсарсан үйлчилгээ хийдэг онцлогтой юм. Бид таныг залуу насны гоо үзэмжээ улам удаан хадгалахад тань сэтгэл харамгүй, чин сэтгэлийн угаас тусалж зөвлөж үйлчлэх болно.

Арьс нь хүний бие махбодийг гадаад орчноос тусгаарлах, хамгаалах, түүнчлэн гадаад орчинтой дасан зохицож ажиллахад голлох үүргийг гүйцэтгэдэг онцгой бүрхүүл эрхтэн юм. Арьс өөрөө нөхөн төлжих, дасан зохицох, бүрэн бүтэн байдлаа хадгалах асар өндөр чадвартай бөгөөд чухам уүнээс болж арьсны эмгэг байдлууд үүсэх бөгөөд чухам үүнд нь тулгуурласан эмчилгээ явуулдаг.

Хүний арьс дунджаар 1 сарын дотор нөхөн төлжиж шинэчлэгдэж байдаг. Иймд таны арьсанд үүссэн эмгэг байдлыг бүрэн эмчлэхэд ойролцоогоор тийм хугацаа зарцуулна гэсэн үг юм. Гэхдээ энэ хугацаа тухайн хүний биеийн ерөнхий байдал, насны онцлог, бусад суурь өвчинтэй хавсарсан байдлаас шалтгаалан богиносох, уртсах байдал гарч болно гэдгийг та ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Мөн таны арьсанд гарсан эмгэг байдал хэр удаан хугацаанд илэрч байгаа, урьд нь ямар эмчилгээнүүд хийгдсэн, түүний үр дүн ямар байсан зэрэг нь эмчилгээний хугацаа үр дүнд нөлөөлнө гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй.