Намрын дунд улаагчин тахиа сарын Хоёр хар мэнгэтэй Цагаан бар өдөр. Сумъяа гараг

Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна

Малын үс ноос авахад: Зүс сайжирч тамир тэнхээ нэмэгдэнэ.

Суудал: Мод

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Од: Тэргүүн дагуул

Наран ургах, шингэх: 06:19 - 19:27

Өдрийн өнгө: Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохойболой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.