Энэ оны есдүгээр сарын 02-03 нд шилжих шөнийн 00.40 минутын орчим Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг Улиастай салдаг уулзвараас Баянзүрхийн товчоо явах замд 50 орчим насны эрэгтэй хүн зам тээврийн осолд орсон байдалтай олджээ.

Тус хэргийн талаар үзсэн харсан хүн Замын цагдаагийн газрын 93030002, 94495811 дугаарын утсанд мэдээлэл өгнө үү. Мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах болно мөн үнэн бодит мэдээллийг худалдаж авна хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.