"То bе or not to bе" шоу нэвтрүүлэгт оролцож үзэгчдэд танигдсан Э.Намуун. Тэрбээр төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарамын найруулсан Английн зохиолч Айн Рэндийн "Нэгдүгээр сарын 16-ны шөнө" жүжигт тоглож авьяаслаг өсөх ирээдүйтэй жүжигчин гэдгээ харуулаад авсан.

СУИС-ийн кино драмын элсэн орсоноор түүний мөрөөдөл биелэж жүжигчин болсон. өдгөө Мөрөөдлийн театрын жүжигчнээр ажиллаж яваа авьяаслаг, царайлаг жүжигчдийн нэг. Ээж болсон хэрнээ л гоолиг хэвээрээ яваа түүний нууц нь фитнесс гэнэ шүү.