Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд зүүн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүхэн байна.

2016 оны есдүгээр сарын 07-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын зүүн хэсгээр бороо, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр. Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар 13-18 хэм, Алтайн өвөр говиор 27-32 хэм, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 15-17 хэм дулаан байна.