Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 7. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 6. Буд гараг. Хонгорцог одтой, есөн улаан мэнгэтэй хар луу өдөр.

Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Гал

Өдрийн наран 6 цаг 22 минутад мандан, 19 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Цагаан шүүдэр буух улирал 14 цаг 04 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна