2016.08.22-ны өдрийн 10:00 цагийн орчим Дорноговь аймгийн Мандах суманд байрлах Хаан банкны тооцооны төвд зэвсэглэсэн этгээдүүд халдаж, дээрэм хийсэн байна.

Баг өмсөн зэвсэглэсэн этгээдүүд 23.2 сая төгрөгийг тус банкнаас дээрэмдэн зугтсан аж. Цагдаагийн албан хаагчид сэжигтэн этгээдүүдийг өчигдөр саатуулаад байгаа юм.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.