Миний амьдралд их хэцүү сонголт тулгарч ирээд байна. Би найз залуугаа найзтай нь хуураад тэр хүнээс жирэмсэн болчлоо. Одоо яах вэ?

Миний хувьд өнгө мөнгөнөөс илүүтэй өнөр өтгөн гэр бүлтэй, байгаа юмандаа эзэн нь байж амьдархыг л хүсч байна. Манай нөхөр хөдөө гадаа их явдаг, бараг л гэрийн бараа харахгүй 2 сар гаруй хөдөө явчихаад одоо 7 хоногийн дараа ирэх гэж байгаа. Манай нөхөр намайг жаргаана, юугаар ч дутаахгүй гээд л хамтын амьдралаа эхлүүлсэн. Одоо хувийн уурхайд инженер хийдэг. Бид 2 хоёр жил хүүхэдтэй болохыг хүсээд чадахгүй л байлаа.

Харин тэр найз маань өмнө нь бид 2-той их удаан хамт амьдарч байсан. Анхандаа ч элдэв хорт зуршилгүй, цэвэрч гээд л ер нь л их дажгүй залуу шиг л санагддаг байлаа. Манай хүн ч тэр хүнд итгэдэг, хардана сэрдэнэ гэж байхгүй. Гадагшаа найз нөхөдтэйгөө ууж идээд л хэдэн хоног дарааллаж явна. Хөөрхий найз нь намайг ганцаараа айна гээд ажил төрлөө таслан барин хань болж хононо. Тэгэх тусам нь л би татагдаад байх шиг. Бид 2 их сайн найзууд байлаа. Тэгээд нэг өдөр жоохон ичсэн байртай надад нэг бүсгүй танилцуулья маргааш хамт явья гээл хэлсэн чинь надад нээх сонин санагдаад л явсан. Тэгээд нөгөө бүсгүйтэй нь уулзчихаад уул нь таалагдсан ч гэсэн сонин хүүхэн байна лээ гээд хэлсэн. Тэгсэн ч гэсэн тэр хүүхэндээ хэчнээн хайртай, намайг ойлгохгүй байгаад гомдсон энээ тэрээ гээд баахан юм хэлсэн. Тэр үед нь би тэнэг юм бодож явснаа мэдээд өөрөөсөө их ичсэн.

Тэгээд л тэр өдрөөс хойш нөгөө хүүхэнтэйгээ амьдраад бид 2 ч мэндийн зөрүүтэй л болсон. Тэгсэн хэдхэн хоногийн өмнө манайд шөнө 1 шил архи барьцан, царай зүс бүүр нэг үхмэл болцон ирсэн. Би гайхаад л ороод ир юу болов яав ийв гээд асуусан чинь нөгөө хүүхэндээ ар гэрээ тэжээчих чадваргүй, амьдралын идэвх зорилгогүй гээд л элдвээрээ хэлүүлж хөөгдөөд иржээ. Хадмынхаа хашаанд гэр бариад амьдарч байсан хүн юу гэх вэ дээ. Балгах нь байтугай бараанаас нь дальдардаг идээгээ барьцан манай хүнийг хайж л ирж байгаа нь энэ. Тэгээд бид 2 элдэв зүйл ярьж, би аргадаж зөөллөөд л явуулсан. Гэхдээ миний хүндэлдэг эр хүн шалдаа буусан байхыг хараад ёстой хэлэх ч үг олдохгүй нөгөө шок гэдэгт нь ороод л үлдсэн. Тэгсэн маргааш орой нь хадмууддаа зодуулчихсан ирээд, би өмөөрч нөгөө айлд нь очсон угаасаа тэр хавьдаа аягүй муу нэртэй айл байдаг юм байна лээ. Сарын 800 мянган төгрөгөөр яаж тэр олон амыг тэжээх вэ дээ. Тэгээд ямар тэд нартай амьдрана гэж охинтой нь дотноссон биш. Би шууд л хамаг юмыг нь аваад гэрлүүгээ аваад ирсэн. Тэгээд тэр шөнө нь манай найз маань орондоо уйлаад байх шиг болохоор нь очиж аргадаж хэвтээд тэгээд нэг мэдсэн бид 2 буруу зүйл хийчихсэн. Би удаан хийгээгүй байсан болохоор их хүсчихсэн байсан л даа. Тэгээд тэр явдлаас хойш хэдэн хоногийн дараа толгой эргээд байхаар нь юмыг яаж мэдэхэв гээд үзсэн хүүхэд олчихсон байна. Одоо би яах вэ?