Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад газар тариалангийн бүс нутгаар хур бороо багатай өдөртөө дулаан байна.

2016 оны есдүгээр сарын 09-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун амйгуудын нутгаар багавтар үүлтэй,бусад нутгаар үүлэрхэг. Төв, Говь,Зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Говийн аймгуулын зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай,Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 хэм, Алтайн өвөр говиор 23-28 хэм, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр 17-19 хэм дулаан байна.