Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Тэртээх 1937 оноос эхэлсэн сүүдэрт он жилүүдийн гашуун түүхийг өдгөө ч хүмүүс мартаагүй байна. Хэдийгээр өөрийн биеэр хэлмэгдсэн болоод аав ээжээ хэлмэгдэлд алдсан хүний тоо цагийн эрхээр цөөрсөөр байгаа ч хэлмэгдлийн аюулын тухай мартах учиргүй.

Энэхүү өдрийг тохиолдуулан хэлмэгдэсдэд 12.00 цагаас хүндэтгэл үзүүлэх юм. Ардчилсан намын удирдлагууд, гишүүд дэмжигчид Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, цагаатгалын комиссынхон хэлмэгдэгсдэд зориулан босгосон хөшөөнүүдэд хүндэтгэл үзүүлнэ.

Нийслэл хотын Сонгинохайрхан уул, Шар хад, Хамбын овоо зэрэг газарт хэлмэгдэгсдийн дурсгалд зориулан хөшөө босгосон байдаг юм.