О.Содбилэг, Э.Туулын гэр бүл гурван хүү, нэг охинтой билээ. Э.Туулын хувьд охиноо дэгжин, хөөрхөн, хүсснээрээ хувцаслах нь таатай байдаг гэнэ лээ. Охин гэсэндээ ээжтэйгээ хамт дэлгүүр хэсэх дуртай аж. Харин хөвгүүд бол дүрсгүй. Найзуудтайгаа тоглож, дүрсгүй насан дээрээ яваа. Тэдний хамгийн бага нь энэ сард нэг нас хүрчээ. "Миний хүү нэг нас хүрлээ. Хэтэрхий дураараа жоохон "хулиган" занд нь олон хүн хайртай шүү" хэмээн цахим найзууддаа хүүгийнхээ зургийг дэлгэв.