Сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би өмнө нь захиа бичиж байгаагүй юм аа. Би нөхөр 3 хүүхэдтэй, 30 гарсан эмэгтэй, төрийн албан хаагч.

Нөхөр хувийн компанид том оврын машин барьдаг юм. Манай нөхөр өнгөрсөн жил найзуудтайгаа наргиж яваад хэрэгт холбогдоод 5 жилээр таслагдаад жил болж байгаа. Бараг л ганц бие эмэгтэй гээд хэлчихэж болохоор амьдарч ирлээ.Надад их сайн бишээ.Хадмууд ч мөн адил.

Эхэндээ санаа тавьж халамжилдаг байсан л даа гэхдээ л миний санаанд хүрэх нь ховор байсан. 30 гарсан хойноо ийм зүйл байдгийг мэдрэх гоё ч юм шиг санагдсан. Саяхан болсон нэгэн сургалтаар 1 залуу таалагдаад биеэ авч яваа байдал өөрийгөө илэрхийлж буй үг хэллэг тийм нүдэнд дулаахан залуу байсан. Тэгтэл тэр залууд би бас яг тэгж харагдсан гэсэн.Орой нь хүлээн авалтан дээр хамт бүжиглэсэн намайг бүр үнссэн гээд боддоо, нөхрөөсөө өөр хүнээс ийм таашаал авсандаа жаахан эмээж л байсан л даа.

Гэхдээ тэр мэдрэмж мартахын аргагүй тийм гоё зүйл байсан болохоор байнга бодогдоод байх юмаа. Тэр залуу эхнэр хүүхэдтэй гэсэн 1 аймгийнх нэг ижил мэргэжлийнх мөртлөө яагаад ингэж хожуу учирч байгаа юм болоо яагаад нэгнийгээ анзаардаггүй байсан юм бол гээд л дахин дахин хэлээд байсан болохоор хүүнүүд минь ямар ч асуудал байсан гэсэн өөртөө жаахан л анхаарал хандуулаад гунигтай амьдралаа түр ч болов мартах хэргэтэй юм шиг санагдсан шүү.