Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн аймгуудын зарим газар, төвийн аймгуудын зүүн хэсэг болон баруун аймгуудын баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Зүүн аймгуудын хойд хэсгээр 15-20 градус, Алтайн өвөр говиор 28-33 градус, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгаар 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 19-21 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Баян-Өлгий аймгийн нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хэнтэйн уулсаар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, зүүн хэсгээр зүүн хойноос секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө бүх нутгаар 19-24 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө хойноос секундэд 6-11 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 2-7 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 7-12 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө бүх нутгаар 24-29 градус дулаан байна.