УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. 18-20 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Малчид, Тариаланчид, Хадланчдад зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо хур багатай, өдөртөө дулаарна.

2016 оны 09 дүгээр сарын 19-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говь болон төвийн аймгуудын зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 14-19 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 25-30 градус, Увс, Ховд, Өмнөговийн нутгаар 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.