​Сайн байцгаан уу. Та бүхэнд өөрт тохиолдоод байгаа зүйлээ дэлгэхийг хүслээ. Хэн нэгэнд хэлж сэтгэлээ онгойлгомоор байна. Намайг Б гэдэг 23 настай нэгэн байгууллагад дажгүй албан тушаалтай мөн хувийн бизнес эрхэлдэг амьдралдаа хайртай залуу.

6 сарын өмнө нэг эгчмэд бүсгүйтэй санаандгүй байдлаар танилцсан юм. Түүнийг Н гэдэг надаас 10 насаар эгч. Гадаадад олон жил сурч байгаад Монголд ирээд 3 жил болж байгаа царайлаг, бие хаа сайтай 25-тай юм шиг л харагддаг. Бид хоёр бие биендээ шууд л таалагдаад харилцаа үүсгэж эхэлсэн эхлээд Facebook-ээр чаталдаг байснаа утсаар SMS бичдэг боллоо. Сүүлдээ хамт гадуур гарч болзож байгаад 1 сарын дараа сексийн харьцаанд орсон. Гэтэл би түүнээс урьд өмнө мэдэрч байгаагүй их таашаалыг мэдэрсэн. Сексийн үед тачаадах дуу хоолой, хөдөлгөөн нь намайг галзууруулдаг байлаа. Бид хоёр өдөр алгасахгүй сексдэж шөнөдөө л 2-6 удаа нахидаг байсан. Би өөрийгөө сексдээ хангалттай сайн гэж боддог. Түүнийг заавал 1-4 удаа тавиулж байж өөрөө тавьдаг байсан. Секс хийсний дараа түүний хөл нь 1-2 минут чичирж байгаад зүгээр болдог байсан.  Заримдаа өдөр цайны цагаараа нэгнийдээ очиж сексддэг байлаа. Бүүр сарын тэмдэг нь ирсэн үед ч тэр намайг гараараа эсвэл амаараа тавиулдаг байлаа. Энэ байдлаар диваажинд байгаа мэт 4 сарыг хамт өнгөрөөлөө.

Гэтэл нэг өдөр тэр утсаа авсангүй би өдөржингөө залгаад аргаа ядаад гэрт нь очсон байдаггүй. Миний ч санаа зовоод SMS бичээд үлдээлээ. Гэтэл маргааш өдөр нь өөр хүнтэй болсон гэж надад SMS ирүүлсэн байсан. Би ч итгэж өгөхгүй залгасан боловч утсаа авдаггүй зөвхөн SMS бичээд л байсан. Тэр залуу нь өөрийн үеийн насны маш эртний танил сайн найз нь бөгөөд түүнтэй хамт амьдармаар байгаагаа надад хэлсэн. Би ч хэсэг шоконд орж бачимдаж байгаад бардам зан гаргаад дахиж уулзахгүй гэсэн утгатай SMS бичээд утсан дээрээсээ дугаар, зургуудыг нь устгаад, Facebook дээр Unfriend хийсэн. Ингээд түүнийг мартахыг хүсэж өөрийгөө янз бүрийн аргаар сатааруулахыг хүсч байсан боловч ерөөсөө мартаж чадахгүй байлаа. Гэтэл 7 хоногийн дараа тэр надтай уулзмаар байна гэсэн SMS явуулсан байсан. Би ч бардамнаад өнөөдөр амжихгүй гээд маргааш нь уулзсан. Гэтэл тэр надад маш их хайртай, насны зөрүүнээс болж салах хэрэг гарсан гээд 7 хоногт 1 уулзаж байх санал тависан. Би ч тэгье гэж хэлээгүй олон юм ярилгүй байж байгаад тэр шөнийг хамт өнгөрүүлсэн. Тэгээд бүр тэр хүнийхээ зургийг надад харуулаад энэ хүнтэй хамт амьдарна гэж надад хэлээд байгаа. Тэр залуу нь царай бие хаагаараа ч надаас дор санагдсан. Бид 2 одоо 7 хоногт 1-2 удаа уулзаж зөвхөн миний машин дотор л секс хийж байгаа. Тэр манайд очихгүй, намайг гэртээ оруулахгүй байгаа. Гэхдээ надад нэг л эвгүй нэг л сэтгэл хөдлөл мэдрэгдэхгүй таашаал авахгүй байгаа юм шиг.

Ингээд би сарын өмнөөс өөрийн насны нэг охинтой дотносож эхэлсэн. Түүнийг Ц гэдэг. Өдрийг хамт зугаатай өнгөрөөж байлаа. Гэхдээ энэ бүх л үед Н маань надад санагддаг. Бүр секс хийж байхдаа ч Н – ийг бодоод үнэхээр хэцүү байна. Би өөртөө байнга “Түүнийг март, тэр чамаас хөгшин хүүхэн” гэж хэлж түүнийг мартахыг хүсдэг. Гэтэл одоо болтол түүнийг санаад бүр яахаа мэдэхгүй байна.

Эгчмэд бүсгүйд үнэхээр дурласан юм болов уу? Эсвэл зөвхөн түүний секст ухаанаа алдсан юм болов уу? Н яг юу бодож байгаа юм бол? Тэр залуудаа үнэхээр хайртай юм болов уу? Эсвэл надаар тоглоод байгаа юм болов уу? Цаашид яах ёстой юм болоо? Би Ц-г хайрлах болов уу? гээд маш олон асуултын хариултыг олоход туслаач гэж та бүхнээс хүсч байна.