Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ” 2013 оны 10-р сарын 26-30 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байгаа билээ. Өнөөдөр уг наадмын зохион байгуулагчид болоод дэмжигч, оролцогч  байгууллагууд мөн сүлд дууг бүтээж буй уран бүтээлчдийн төлөөллүүд оролцсон хэвлэлийн хурал Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулагдлаа.

  Хуралд Монголын сэтгүүлдчийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид, МҮОНТ-ийн захирал, Монголын Радио Телевизийн Академийн Гүйцэтгэх захирал Ч.Даваабаяр, NTV-ийн захирал, Монголын Телевизүүдийн Холбооны гүйцэтгэх захирал М.Уламбадрах, Масс.мн сайтын захирал, Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Ж.Жаргалсайхан,  Утга зохиолын шүүмж судлаач, яруу найрагч, МУСГЗ Ү.Хүрэлбаатар, “Sweetymotion” хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат, Урлаг.мн сайтын маркетингийн албаны дарга Э.Цэнд-Аюуш нар оролцож наадмын талаар болоод хэвлэл мэдээллийн салбарын сүлд дуу бүтээгдэж буй талаар дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг хүргэсэн юм.

   Ийнхүү 10-р сарын 22-26 ны өдрүүдэд зохиогдох байсан наадмын тов хойшлогдож 10-р сарын 26-30 ны өдрүүдэд болох болсонтой холбогдуулан наадамд оролцогчдын бүртгэлийн хугацаа сунгагдаж 10-р сарын 24 өдөр хүртэл бүртгэхээр болжээ.


 photo IMGM5356_zpsec8d1466.jpg  photo IMGM5364_zpse67f2250.jpg  photo IMGM5332_zps583ee9d4.jpg  photo IMGM5347_zps35586a06.jpg  photo IMGM5371_zpsd52ce817.jpg  photo IMGM5340_zps61129e8a.jpg  photo IMGM5355_zps4681eccc.jpg
Дэлгэрэнгүй мэдээллийг наадмын зохион байгуулагчдын доорхи утас, хаягаар лавлаарай.

Монголын Сэтгүүлчдийн Эвлэл:
Хаяг: Улаанбаатар хотын төв номын сангийн байр
Утас: 11330948
          99991706

 “MGL MEDIA GROUP”
www.URLAG.mn сайтын байр:
Хаяг: Тусгаар тогтнолын ордон
          01 давхар 001 тоот
Утас: 77114747
          89004147
          88004147

УРЛАГИЙН ИХ НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСC