2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 362 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 267 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж, 16 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 0 хүүхэд, сургуулийн насны 5 хүүхэд өртсөн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.

Тухайлбал: ХУД-ийн нутаг Зайсангийн зам, Соёмбо хотхоны зүүн замд марк улсын дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 09 настай эрэгтэй З-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан.

СХД-ийн нутаг Толгойтын зам, Толгойтын 103 дугаар гудамжинд T.Prius маркийн улсын дугаар тодорхойгүй авто машины жолооч нь унадаг дугуй унаж явсан 09 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан.

Хүүхэд зам тээврийн осолд өртөх тохиолдол буурахгүй байна. Хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулж аюулгүй байдлыг нь сайтар хангахыг зөвлөж байна.

2016 оны 09 дүгээр сарын 01-нээс 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийслэлд

 

Хүүхэд холбогдсон зам тээврийн осол 63 бүртгэгдснээс Зам тээврийн ослын улмаас 63 хүүхэд хүнд хөнгөн гэмтсэн байна. Нийт зам тээврийн осолд өртсөн хүүхдийг авч үзвэл

 

Сургуулийн өмнөх насны 12,

Сургуулийн насны 51 хүүхдийг насны байдлаар авч үзвэл

0-5 хүртэл нас-13

6-10 хүртэл нас-27

11-16 хүртэл-19

17 хүртэл настай -4

Замын хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрийг нь авч үзвэл

Явган зорчигч-39

Тээврийн хэрэгслээр зорчигч-15

Унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцсон-5

Гадаа тоглож байсан-4

Осолд өртсөн байршил

Сургуулийн орчимд-7

Гэрийнхээ ойролцоо-16

Бусад газарт-35

Зам тээврийн осолд өртөхөд нөлөөлсөн хүчин зүйл

Асран хамгаалагч эцэг эхгүйгээр замын хөдөлгөөнд оролцсон-19

Багшийн буруутай үйлдэл нөлөөлсөн-4

Бусад\ Жолооч, аав ээж, асран хамгаалагчтай хамт замын хөдөлгөөнд оролцож явах үедээ-20,

11-ээс дээш насны буюу бие даан замын хөдөлгөөнд ганцаараа болон найз нөхөдтэйгээ хамт оролцож явсан-20 бүртгэгдсэн байна.

Цагаар авч үзвэл

06.00- 08.30 хооронд-1, 08.30-11.30-6, 11.30-14.30-6, 14.30-16.30-6, 16.30-18.30-11, 18.30-20.30-21, 20.30-22.30-4, 22.30-00.00-4 тохиолдол бүртгэгдсэн байна.

 

Авсан арга хэмжээ

Ерөнхий боловсролын 13, 9, 30 дугаар сургуулийн 3 багш, 2 эцэг эхийг ЗХАБТХ-ийн 54.6 –д заасны дагуу хариуцлага тооцсон.

 

2016 оны 09 дүгээр сарын 01-нээс 2016 оны 09 дүгээр сарын 18-ны хооронд орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас 2 хүүхдийн амь нас хохироод байна. Насны хувьд авч үзвэл 02 настай, 07 настай хүүхдүүд байгаа ба замын хөдөлгөөнд оролцсон хэлбэрийг нь авч үзвэл явган зорчигч, эцэг эх асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцож явсан байна.