Нэгэн үе залуусыг байлдан дагуулан өвөрмөц хоолойгоороо олны танил болсон дуучин Эгшиглэн сүүлийн үед мөн л тайзнаа харагдахаа больсон уран бүтээлчийн нэг болжээ. 

Дуучин Болдын В продакшны дуучнаар ажиллаж байсан тэрээр шар хэвлэлээр бага үгүй гардаг болсон бол одоо нам жим амьдралыг илүүд үзэх болжээ. Хамгийн сүүлийн шар мэдээллээр бол дуучин бүсгүй урлагаа орхин бизнесийн салбарт хүч үзэхээр зэхсэн сурагтай. Ямартаа ч хувийн амьдралдаа анхаарал хандуулан олны нүднээс нуугдах болсон дуучин бүсгүйн зарим нэг фотог хүргэж байна.