Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Б.Өлзийбаярын "Хайрын шивнээ", "Ханийн дуу", "Хослон дуулахаар учраа юу" зэрэг олон уран бүтээл нь сонсогчидоос талархал хүлээгээд байгаа. Тэгвэл уран бүтээлч маань өөрийн дөрөв дэхь уран бүтээл болох "Хорин нэгтэй бүсгүй" дууныхаа видео клипыг цацлаа. Тус дууны үгийг Б.Болорцэрэн, аяыг О.Эрдэнэ бичжээ.

Клипыг "Үлэмж" энтертайментийн хамт олон бүтээсэн байна. Түүний энэ удаагийн уран бүтээл эмэгтэй хүний төгс төгөлдөрийг магтан дуулж эрэгтэй хүний бодол хүслийг ил гарган дуулснаараа онцлог юм.